Д.Амарбаясгалангийн 3 цагийн “гөлөг” төөрүүлэх тактик

.Graph
2025-09-25

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө гэсэн зараар олон хэвлэл зориод очсон ч баримттай мэдээлэл сонсож чадсангүй.

Тэрбээр генсек байх үеийнхээ тогоо дүүрэн улс төрийн ховыг "гуравхан" цаг ярилаа.

Нүүрсний хэрэг, “Админерал” компанийн далд оролцоо, захирлынх нь нууцлаг үхэл гээд олон асуулт хариултгүй хэвээр хоцорлоо. Ер нь тэгээд айхтар урт ярианд нь яг бариад авчих баримт байсангүй.

УИХ-ын дарга хүн улс төрийн гөлөг төөрүүлсэн ярианд зав гаргана гэдэг асар том айдас, ашиг сонирхол явагдаж байгааг бататгав.

МАН-ын дарга болох гэж зүтгээд байгаагийн учир нь өөрийнх нь өнөөдөр ярихаас бултсан тэр олон ээдрээтэй хэргүүд юм байна гэх итгэл үнэмшил улам нотлох.

Харин үндэсний гурил үйлдвэрлэгчдийг, энэ салбарыг яаж самарсан талаар нь асуухад хариулахаас татгалзав.

Түүний хэлсэн нэг үг анхаарал татлаа. "Би Л.Оюун-Эрдэнэтэй өчигдөр хамт байсан. Өнөөдөр ч, маргааш ч хамт байна” гэж Д.Амарбаясгалан хэлсэн. Тэгэхээр найзаасаа МАН-ын даргын албан тушаалыг өв залгамжлан авах төлөвлөгөөтэй гэж ойлгогдлоо. Олон нийтийн зэвүүцлийг төрүүлээд огцорсон Ерөнхий сайдын хорслоо тайлах хэрэглүүр болж яах гэсэн юм болоо, Д.Амарбаясгалан. Эсвэл өнөөх нүүрсний хэрэг, Бор тээгийн ордын ээдрээт явдлуудаа нуун дарагдуулах, мартуулан сарниулахын тулд ингэж амиа тавьж байна уу. Маш олон асуулт хариултгүй үлдлээ. Мэдээлэл өгнө гэчхээд мэдрэлээр наадаж, гөлөг төөрүүлэхээ болимоор байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe