Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газраас сураггүй алга болсон бага насны хүүхдийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байхыг эрлийн багийнхан өнөөдөр /2025.09.25/ 15:30 цагийн үед олсон.
Цагдаагийн байгууллагаас талийгаачийн цогцсыг алга болсон байршлаас нь 3-4 км-ийн зайд олсон гэж байсан бол ОБЕГ-аас дөнгөж сая шинэ мэдээлэл өглөө.
Тодруулбал, Эрэн хайх ажиллагаа явуулж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Тариалан сумын “Давааны ар” багийн нутаг Баянбэлчирийн даваа, Нялуугийн рашааны урд энгэрээс хүүхдийн цогцсыг олж, Цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна.
Тус газар нь сийрэг модтой, хүүхэд алга болсон цэгээс явганаар шулуун явахад 9 км, автомашинаар явахад 18 км-ийн зайтай газар аж.
Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагаас тухайн газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл үлдээх