БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнд Трампын утасны дугаар байдаггүй бололтой

Д.Халиунаа
2025-09-26

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ даваа гарагт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох үеэр Нью-Йорк хотын зам дээр хэсэг саатсан үйл явдал олны анхаарлыг татаад амжсан. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цувааг өнгөрөх хүртэл зам хаасан юм. Харин Эммаунэль Макрон тэр даруй Трамп руу ярьж байгаа нь олныг шуугиулсан. 

Энэ удаа Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёныг мөн хүлээлгээд авлаа. Түүнийг өчигдөр Манхэттэн дэх НҮБ-ын төв байрнаас гарч явах үед энэхүү үйл явдал болжээ.

Америкийн хамгаалалтын албаныхан түүнийг нэн даруй хамгаалалтад авч, хэсэг хугацаанд хүлээхийг сануулсан. Трампын цуваа зөрөх хүртэл Ерөнхийлөгч Ли Жэ Мён хамгаалалтын ажилчидтай хамт хүлээцтэй гэгч нь зогсож буй нь харагдсан. Харин сошиал хэрэглэгчид “Ли Жэ Мёнд Трампын утасны дугаар байдаггүй бололтой” гэлцэж  байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe