БНСУ-д амиа хорлосон статистик иргэдийг цочроож байна

.Graph
2025-09-26

БНСУ урт хугацааны турш Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ийн гишүүн орнуудын дунд амиа хорлох хамгийн өндөр үзүүлэлттэй байсан ч 2024 он Солонгосын хувьд түүхэн дээд үзүүлэлтүүдийг эвдсэн жил болж, цахим хэрэглэгчид энэ аймшигтай тоонуудыг хараад цочирдож байна.

2025 оны 9 сарын 25-нд гаргасан Солонгосын “2024 оны нас баралтын шалтгаан” статистик мэдээллээс үзвэл 40 насныхны амиа хорлох нь хорт хавдрыг давж, нас барах тэргүүлэх шалтгаан болжээ.

Тухайлбал 40 настнуудын нас барсан шалтгааны 26 хувь нь амиа хорлосон бол 24.5 хувь нь хорт хавдар ажээ. Энэ нь 1983 оноос хойш албан ёсоор хөтөлж эхэлсэн статистикт уг насны бүлгийн хувьд амиа хорлосон шалтгаан тэргүүлсэн анхны тохиолдол юм.

2024 онд амиа хорлосон тоо 2011 оноос хойш хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байна. 

Сүүлийн үеийн эдийн засгийн уналтаас үүдэлтэй санхүүгийн хүндрэлүүд нь гол шалтгаан болохыг тогтоожээ. Солонгосын Статистикийн хүн ам зүйн чиг хандлагын захирал Пак Хён Жүн тайлбарлахдаа: “40 настнуудын дунд амиа хорлох явдал өсч буй нь эдийн засгийн нөхцөл байдал болон сэтгэл зүй, бие махбодын эрүүл мэндийн хүчин зүйлүүдтэй холбоотой. Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх цагаан номын дагуу амиа хорлох гол шалтгаан нь сэтгэл зүй болон бие махбодын асуудлууд бөгөөд үүний дараа эдийн засгийн хүндрэлүүд ордог” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Ashgui, ajillah huch ni bagasaad manaihaas hun avna

1

Дэмжих үү?

1 1
Newsletter Subscribe