Тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахтай холбоотой өргөдлийг хэлэлцлээ

.Graph
2025-09-26

НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хамт баталсан.

Ингэхдээ тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан юм.

Тухайлбал, зам ашигласны төлбөрт суудлын машин 20 мянган төгрөг төлж байсныг 100 мянган төгрөгийн татвар төлдөг болгосон.

Иргэн Э.Батбаярын гаргасан Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахтай холбоотой өргөдлийн мөрөөр УИХ-ын Төсвийн байнгын хороо Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, 77.8 хувийн саналаар дэмжлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe