Хэрэгт шалгагдаж буй Ц.Санжаачойпэлд хилийн хориг тавьж, суллахаар боллоо

.Graph
2025-09-26

Өнгөрсөн долоодугаар сард бүлэглэн бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй Ц.Санжаачойпэлийг өмгөөлөгчийнх нь хүсэлтээр суллан, хилийн хориг тавьхаар болжээ.

Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 9 сарын 19-ний өдөр яллагдагч Ц.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, 9 сарын 22-ны өдөр хянан хэлэлцжээ.

Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан оролцогч нарын тайлбар дүгнэлт зэргийг судалж үзээд яллагдагч Ц.С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилсан, цаашид түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж шүүхээс дүгнэн яллагдагч Ц.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 9 сарын 27-ны өдрөөс өөрчлөхөөр боллоо. 

Мөн 9 сарын 27-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ. 

Ташрамд, хэргийн дараа Монгол Улсаас оргон зайлсан Б.Амарсайханыг 2 сарын дараа албадан авчирсан бөгөөд прокурорын хяналтын дор мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж буй. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe