МАН-ын намын бага хурал өнөөдөр 10:00 цагаас намын төв байранд явагдах гэж байна. Энэ хурлаар мэдээж намын даргыг сонгох болов уу гэсэн хүлээлт олны дунд байгаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа намын даргын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн нь бага хурлаар намын даргаа сонгоё гэсэн санаатай байгаа гэдэг нь харагдсан юм. Харин түүнтэй өрсөлдөх Г.Занданшатар улсынхаа ажлыг эхлээд цэгцлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Засгийн газраас оруулсан төсвөө эхлээд батлуулъя. Дараа нь намын их хурлаар шийдье гэсэн агуулгатай гэж харагдаж байна.
-МАН-ын намын даргыг бага хуралд ирсэн гишүүдийн олонх буюу 3/2 нь тухайн нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрөх юм бол намын даргаар сонгож болно гэж заажээ.
-МАН-ын бага хурал нийт 369 гишүүнтэй.
-Бага хурлын саналыг нийт гишүүдийн олонх ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.
Ямартай ч өнөөдөр бага хурлаар яг хэн хэн намын даргад нэр дэвших нь тодорхой болно. Одоогоор тодорхой болоод байгаа Д.Амарбаясгалан болон Г.Занданшатараас гадна танхимаас нэрээ дэвшүүлэх боломжтой юм. Тийм учраас өнөөдөр бага хурлын ирц болон дотоод улс төр ямар байхаас шалтгаалан намын дарга тодрохгүй байх ч магадлалтай.
Сэтгэгдэл үлдээх