“Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино  Шилдэг баримтат киноны шагнал хүртлээ

.
2025-09-29

Австрали улсын Сидней хотноо 2025 оны зургаадугаар сарын 4-15-ны хооронд зохион байгуулагдсан 72 дахь удаагийн Сиднейн кино наадмын уралдаант хэсгийн баримтат кино төрөлд Монголын “Гуру Медиа” компанийн хамтран бүтээсэн “Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино шалгараад байгаа.  Тус бүтээлийг Австралийн кино найруулагч Габриэль Брэйди найруулсан бөгөөд Австралийн “Overhere production”, Германы “Chromosom films” хамтран бүтээсэн юм.

Тэгвэл БНХАУ-ын Fuzhou хотод болсон 12 дахь Silk Road олон улсын кино наадмаас Австралийн Over Here Productions, Германы Chromosom Films-болон Монголын Гуру Медиа хамтран бүтээсэн кино Golden Silk Road Шилдэг Баримтат Кино шагналыг хүртлээ. Энэ наадамд 125 орны 2825 бүтээл ирснээс, баримтат киноны төрөлд зуу гаруй бүтээл өрсөлджээ.

Уг кино нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Давгасүрэнгийн Даваасүрэн болон түүний гэргий Дашзэвэгийн Отгонзаяа нарын бодит түүхээр дамжуулан, мянга мянга жил оршсоор ирсэн нүүдэлчин ахуй, соёл маань уур амьсгалын өөрчлөлтийн сорилтод өртөж, дасан зохицох, тэсэж давах “дотоод дархлаагаа” хэрхэн хайж байгаа эгэл түүхийг өгүүлэх аж. Тус бүтээлийг 2025 оны 10 -р сараас Univision, DDish, Look TV болон VOO сувгаар үзэх боломжтой аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe