АНУ-ын хөгжмийн продюсер Бенни Бланко болон дуучин, жүжигчин Селена Гомез нар Калифорнид хуримлажээ.
"Vogue" сэтгүүлийн мэдээлснээр хосууд Бямба гарагт Санта Барбара хотод ойролцоогоор 170 зочдын өмнө тангараг өргөсөн байна. Мөн зочдын дунд дуучин Тэйлор Свифт, жүжигчин Пол Радд, мөн Селена Гомезийн “Only Murders in the Building” киноны хамтран тоглогчид болох Стив Мартин, Мартин Шорт нар багтжээ.
Хосууд нэг жил үерхсэний дараа 2024 оны 12 дугаар сард сүй тавьсан бөгөөд түүнээс өмнө хэд хэдэн хөгжмийн төсөл дээр хамтран ажиллаж байв.
Энэ оны гуравдугаар сард өөрсдийн хайр дурлалын түүхийг өгүүлсэн “I Said I Love You First” нэртэй цомгоо олон нийтийн хүртээл болгосон. Мөн 2015 онд “Same Old Love”, “Kill Em with Kindness”, 2019 онд Tainy болон J Balvin-тай хамтарсан “I Can't Get Enough” дууг хамтран бүтээж байв.
Бенни Бланко хуримын зургуудаа өөрийн инстаграм хаягтаа "Би Динейн гүнжтэй бодит амьдрал дээр гэрлэлээ" гэх тайлбартай нийтэлсэн бол Селена Гомез 🤍 9.27.25 🤍 тайлбартайгаар хуваалцсан байна.
Сэтгэгдэл үлдээх