Impact Mongolia-аас зохион байгуулсан “F*uck Stress” арга хэмжээ энэ амралтын өдрүүдээр болж өндөрлөлөө. Орчин үеийн амьдралын хурд, дарамт нь бидний стрессийг нэмэгдүүлж, бие махбод болон оюун санаанд сөргөөр нөлөөлдөг. Тус арга хэмжээ нь бидний стрессийг аюулгүй, хөгжилтэй аргаар тайлах хөнгөн, сонирхолтой арга юм.
Судалгаагаар шил хагарах чанга дуу чимээ нь хүний тархинд тайвшралыг мэдрүүлж, богино хугацаанд стресс тайлдаг байна. Энэ төрлийн арга хэмжээ ихэвчлэн АНУ, Европын улсууд болон Азийн орнуудаар зохион байгуулагддаг.
Энэ удаагийн “F*uck Stress” эвент Impact LAB fundraising event series-ын долоо дахь арга хэмжээ юм. Impact Mongolia нь changemaker(өөрчлөлтийг бүтээгчид)-үүдийн экосистемийг бий болгож, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах зорилготой хамт олон юм. Тэдний арга хэмжээнүүдээс олсон орлого 100 хувь Impact LAB төсөлд зарцуулагддаг.
Сэтгэгдэл үлдээх