Монгол Улсын хамгийн өндөр цэг “Хүйтэн уул”, улсын хилийн баруун уулзварын цэг “Таван богд уул”, “Мөнххайрхан уул”, “Хар ан уул”-ын солбицол, өндрийг хэмжиж тодорхойлжээ.
Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас санаачлан Монголын уулчдын үндэсний холбоо ТББ, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо ТББ, геодезийн мэргэжлийн аж ахуйн нэгжүүд болох Геомастер ХХК, Некст Жи Ай Эс ХХК, Геосурвей ХХК, Этүгэн инженеринг ХХК, Геосан ХХК-тай хамтран 2025 оны 8-9 сард Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Монгол Улсын хамгийн өндөр цэг “Хүйтэн уул”, Гурван улсын хилийн баруун уулзварын цэг “Таван Богд уул”, Баян-Өлгий, Ховд аймгийн заагт орших “Мөнххайран уул”, “Хар Ан уул”-ын солбицол, өндрийг орчин үеийн, өндөр нарийвчлалын GNSS-ийн багаж ашиглан шинэчлэн тогтоолоо.
Геодезийн хэмжилтээр дараах үр дүн гарлаа. Үүнд:
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай нь Мөнххайрхан уул, Хар Ан ууланд авирч, хэмжилт хийсэн геодезийн инженерүүдийн багийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Энэхүү багт Монгол Улсын Зөвлөх инженер О.Хосбаяр (Геосурвей ХХК), геодезийн инженер О.Пүрэвдорж (Этүгэнинженеринг ХХК), геодезийн инженер, уулчин Э.Уранболор (Геосан ХХК) нар оролцсон бөгөөд Мөнххайрхан уул, Хар Ан ууланд шөнийн 01 цагаас эхлэн алхан гарч, буцаж бууж ирэхэд нийт 21 цаг зарцуулсан байна.
Уулчид, иргэд Таван Богд уулыг Найрамдал оргил, Хар Ан уулыг Барилгачин оргил, Мөнххайрхан уулыг Сүхбаатар оргил гэж буруу нэрлэж байгаа тул Монголын уулчдын үндэсний холбоо ТББ, орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж УИХ-аар баталсан үнэн зөв нэрийг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь зүйтэй байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн нутагт дэвсгэрт хамаарах газар зүйн нэрэнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг 2025 оны 8 сарын 5-ны өдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд нараар хамтран батлууллаа.
Мөн эдгээр хэмжилт, судалгааны үндсэн дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 149 дүгээр тогтоолыг шинэчлэн Засгийн газрын тогтоолоор батлуулахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх