2000$ шагналын сантай “GenAsia Challenge” мэдээлэл нягтлах олон улсын уралдаанд урьж байна

.Graph
2025-09-29

Монголын баримт шалгах төв олон улсын залуучуудыг нэгтгэсэн баримт шалгалт, онлайн эрэн сурвалжилгын GenAsia Challenge уралдааныг Монголд анх удаа зохион байгуулах болсныг дуулгахад таатай байна. Энэхүү уралдаан нь анх 2022 онд Youth Verification Challenge нэртэйгээр зохион байгуулагдаж Япон, Тайван, Тайланд, Индонез улсын залуучууд оролцож байсан ба энэ удаа GenAsia Challenge нэрээр Монгол, Энэтхэгийн баримт шалгах байгууллагууд нэгдэн улс орондоо зохион байгуулж байна.

Бид олон улс дахь баримт шалгах, хэвлэл мэдээллийн боловсролыг дэмжигч байгууллагуудтай хамтран Монгол Улсад ямар мэргэжил эзэмшсэн, ямар сургуульд сурдаг, аль бүс нутагт оршин суудгаас үл хамааран 16-24 насны залуучуудыг энэхүү уралдаанд оролцохыг урьж байна.

Уралдааныг зохион байгуулахаар Тайваны Taiwan Fact-Check Center (TFC), Японы Classroom AdventureJapan Fact-Check Center, Энэтхэгийн DataLeads, Тайландын Cofact болон Монгол улсаас Монголын баримт шалгах төв хамтран ажиллаж байна.

Уралдааны бүртгэл 9 дүгээр сарын 23-нд нээгдэн 10 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх ба та 2-3 хүнтэй баг бүрдүүлэн доорх линкээр бүртгүүлэхийг урьж байна. Үндэсний тэмцээн нь 11 дүгээр сарын 22-нд зохион байгуулагдаж олон улсын тэмцээнд оролцох багууд шалгарах бөгөөд бүртгүүлсэн багууд үндэсний уралдаанаас урьдаж баримт шалгах сургалт, уралдааны бэлтгэлд хамрагдаж, баримт шалгах, онлайн эрэн сурвалжилгын чадваруудыг эзэмших болно.

Бүртгүүлэх

Уралдааны хуваарь

  • Бүртгэл: 2025 оны 9 дүгээр сарын 23-наас (Мягмар) 10 дугаар сарын 31 (Баасан)
  • Сургалт: 2025 оны 11 дүгээр сарын 11, 13, 14, 11:00 – 12:30 (Мягмар, Пүрэв, Баасан)
  • Бие халаалт: 2025 оны 11 дүгээр сарын 17-19 (Даваа, Мягмар, Лхагва)
  • Үндэсний тэмцээн: 2025 оны 11 дүгээр сарын 22, 15:00 – 16:30 (Бямба)
  • Олон улсын тэмцээн: 2025 оны 12 дугаар сарын 13, 15:00 – 16:00 (Бямба)

 

*Дээрх хуваарь өөрчлөгдөж болзошгүйг анхаарна уу.

Уралдааны шалгуур

  • 16-24 насных байх (2001-2009 оны хооронд төрсөн байх)
  • Google эсвэл Microsoft хаягтай байх

Уралдааны зохион байгуулалт

  • Баг тус бүр 2-3 гишүүнтэй байна
  • Уралдааны бүх үе шат (сургалт, бие халаалт, үндэсний уралдаан, олон улсын уралдаан) онлайн хэлбэрээр (Zoom, AhaSlides, Kahoot!, Microsoft Forms) зохион байгуулагдана
  • Уралдааны ялагчид зөв хариултыг хамгийн хурдан сонгосноор тодорно

Үндэсний уралдааны шагнал

  • Нэгдүгээр байр: 1,000,000₮
  • Хоёрдугаар байр: 700,000₮
  • Гуравдугаар байр: 400,000₮

Олон улсын уралдааны шагнал

  • Нэгдүгээр байр: 1,000$
  • Хоёрдугаар байр: 600$
  • Гуравдугаар байр: 400$

Бүртгүүлэх заавар ба санамж

Хэрхэн бүртгүүлэх вэ?

  • Та энэхүү мэдээлэл дэх бүртгүүлэх линкээр бидэнд мэдээллээ илгээх бөгөөд багийг төлөөлөх гишүүн эсвэл ахлагч бүртгэлийн формыг бөглөнө. Нэг багаас дахин бүртгүүлэхгүй байхыг анхаарна уу.
  • Бүртгэлийн формыг бөглөснөөр таны бүртгэл баталгаажих ба биет эсвэл имэйлээр бүртгэлийн мэдээлэл хүлээж авахгүй.

Уралдааны мэдээлэл

  • Уралдааны хуваарь, зохион байгуулалт, явцын мэдээллийг бүртгүүлсэн имэйлээр багуудад илгээнэ
  • Уралдааны үндсэн үе шатууд онлайнаар зохион байгуулагдах ба Zoom, AhaSlides, Kahoot! платформыг ашиглана

Оролцоо ба санамж

  • Уралдаанд оролцогчид уралдааны дүрмийг зөрчих, хуурах, бусдыг дээрэлхэх нь хориотой бөгөөд эдгээр нь уралдаанаас хасагдах шалтгаан болно
  • Уралдааны зохион байгуулагчид оролцогчдоос иргэний үнэмлэх зэрэг хувийн мэдээллийг баталгаажуулах баримт бичгийн мэдээллийг шаардах эрхтэй байна
  • Тэмцээний зохион байгуулагчид (Монгол – Монголын баримт шалгах төв, Тайван – Taiwan Fact-Check Center, Япон – Classroom Adventure, Japan Fact-check Center, Тайланд – Cofact, Энэтхэг – DataLeads) уралдааны үеэрх (сургалт, бие халаалт, үндэсний тэмцээн, олон улсын тэмцээн) зураг, дүрс бичлэгийг ашиглах эрхтэй байна
  • Уралдаанд зөөврийн эсвэл суурин компьютер, саадгүй интернэттэй оролцохыг зөвлөж байна

FAQ

Ганцаараа оролцож болох уу?

  • Уралдаанд 2-3 хүний бүрэлдэхүүнтэй багийн зохион байгуулалтаар оролцоно. Ингэснээр багаараа ажил үүргээ оновчтой хуваарилан хурдан хугацаанд оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг болно

Уралдаанд оролцоход заавал баримт шалгалт туршлагатай байх ёстой юу?

  • Энэхүү уралдаан нь баримт шалгах, онлайн эрэн сурвалжилгын ямар ч туршлага шаардахгүй бөгөөд анхлан суралцагчдад зориулсан сургалт, зааварчилгааг уралдаан туршид хүлээн авч өөрийн ур чадварыг хөгжүүлэх бусад оролцогчдоос суралцах боломж нээлттэй байх болно

Оролцогчдод сертификат өгөх үү?

  • Оролцогч тус бүрт уралдааны сургалт, бие халаалт, үндэсний уралдаан хүртэлх бүх үе шатыг алгасалгүй оролцсон тохиолдолд сертификат олгоно

Бүртгэлийн формоо буруу эсвэл дутуу бөглөвөл яах вэ?

  • Бүртгэлийн формыг буруу бөглөсөн тохиолдолд hello@mfcc.mn гэсэн хаяг руу мэдэгдэнэ үү

Олон улсын уралдаан хэрхэн зохион байгуулагдах вэ?

  • Олон улсын уралдаан үндэсний уралдааны адил онлайнаар зохион байгуулагдах ба оролцогч улс бүрийн шилдэг багууд өрсөлдөнө

Зохион байгуулагчидтай холбогдох:

Монголын баримт шалгах төв

Имэйл хаяг: hello@mfcc.mn

Утас: 77116569

Баримт шалгах үйл ажиллагаа нь мэдээллийн урсгалтай адил тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагаа байдаг. Та манай гишүүнчлэлийн хөтөлбөрт нэгдэн хуурамч мэдээллийн тархалт, хор хөнөөлийг бууруулах ажиллагааг дэмжээд зогсохгүй хуурамч мэдээллийг нягтлах, таних чадварт суралцахыг урьж байна.

Гишүүнчлэлийн хөтөлбөрт нэгдэх

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe