Таванбогд группийн эзэн Б.Баатарсайхан 2025 оны есдүгээр сарын 3-ны өдөр “Бусдыг зодчихоод оргон зайлсан хүүгийнхээ асуудлаар мэдээлэл өгөөч” хэмээн асуусных нь төлөө сэтгүүлч А.Баярмаагийн биед халдсан ноцтой зөрчлийг гаргасан.
Энэ асуудлын дараа “Глоб интернэшнл төв” ТББ-аас албан ёсны мэдэгдэл гаргаж, сэтгүүлчийн биед халдсан ноцтой үйлдлийнхээ төлөө уучлалт гуйхыг Б.Баатарсайханаас шаардаж байв.
Харин Тас.мн сайтын сэтгүүлч А.Баярмаагийн гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар нь Б.Баатарсайханд Зөрчлийн тухай хуулийн 5.3.1-ээр хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Б.Баатарсайханыг гэм буруутай хэмээн эрх бүхий албан тушаалтан үзсэн тохиолдолд түүнийг 100,000 төгрөгөөр торгох аж.
Сэтгэгдэл үлдээх