Япон улсын шар айраг үйлдвэрлэгч Asahi компани кибер халдлагад өртлөө

Д.Халиунаа
2025-09-30

Япон улсын Токио хотод төвтэй шар айраг үйлдвэрлэгч Asahi(Asahi Group Holdings) компани кибер халдлагад өртжээ. Ингэснээр системийн доголдол үүсэж, компанийн тээвэрлэлт болон үйлчилгээний үйл ажиллагаанд хүндрэл үүсээд байна.

Энэхүү саатал нь Итали, Их Британи зэрэг Европын холбооны улсуудад байгаа үйлдвэрүүдэд нөлөөлөөгүй, зөвхөн Япон улс дахь үйлчилгээнд гэмтэл учирч, үйл ажиллагаа түр зогсоосон хэмээн мэдэгдлээ.

Asahi нь Япон улс дахь хамгийн том шар айраг үйлдвэрлэгчээс гадна дэлхийн томоохон шар айрагны брэнд болох Перони, Пилснер Уркелл, Гролш зэргийг эзэмшдэг. Тус компанийн зүгээс түншүүд болон үйлчлүүлэгчдээсээ уучлал хүсэж “Бид энэхүү саатлын шалтгааныг судалж, үйл ажиллагааг сэргээхээр эрчимтэй ажиллаж байна. Гэхдээ одоогоор нөхөн сэргээх үйл ажиллагааны урьдчилсан тооцоо гараагүй байна” хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe