Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй “Экспортыг нэмэгдүүлж худалдааг дэмжих ажлын хэсэг” Ганцмод боомтод ажиллажээ.
Ажлын хэсэг хил холболтын төмөр замын ажлын явцтай танилцаж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дэд тэргүүлэгч Ян Жин тэргүүтэй удирдлагуудтай уулзлаа. Энэ хүрээнд хилийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх, зай талбайг томруулах, хил гаальд ажиллаж буй албан хаагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Одоогийн байдлаар өдөрт тус боомтоор 1500-1700 орчим машин нэвтэрч байгаа бол ойрын хугацаанд энэ тоог 2500 хүргэхээр талууд ойлголцолд хүрлээ.
Засгийн газрын тогтоол гарч биржийн арилжааны нүүрс гарахгүй, урт хугацаатай бага үнэтэй хийгдсэн гэрээний нүүрс гардаг байсан. Өөрөөр хэлбэл, биржийн идэвхжил сул байсан. Уг тогтоол гарахаас өмнө экспортын нүүрсний 8 хувь нь биржийн арилжаагаар хийгдэж байсан бол тогтоолын хэрэгжилтийн дүнд энэ тоо 31 хувьд хүрчээ.
Ингэснээр, АМНАТ дөрөв дахин өсөж, энэ хэрээр улсын төсөв бүрдэлт нэмэгдэх юм.
Түүнчлэн Гашуунсухайтын боомтод нүүрсний иж бүрэн шинжилгээ хийх лаборатори ашиглалтад оржээ.
Тодруулбал, Засгийн газрын 362 дугаар тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор Нүүрсний иж бүрэн шинжилгээний лаборатори (Хятадын буцалтгүй тусламжаар), Хүнсний нян судлал, хорио цээрийн шинжилгээний лаборатори бүрэн ашиглалтад орж, тоног төхөөрөмж суурилуулан үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Дээрх лабораториудыг ашиглалтад оруулснаар:
Энэ нь нүүрсний экспорт, хүнсний аюулгүй байдалд чухал дэмжлэг үзүүлэх бүтээн байгуулалт юм.
Сэтгэгдэл үлдээх