Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн хөөрхнүүд ургацаа хурааж байна.
Энэ цаг мөчид түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэж буй тус цэцэрлэгийнхэн гадна талбайдаа хүүхдийн туршилт, танин мэдэхүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах туршилтын талбай, нарийн ногооны хүлэмж, хүнс хадгалах зоорийг барьж байгуулжээ.
Мөн Дайрганы голын 0.3 га талбайд багш, ажилчдынхаа хүчийг дайчлан хүнсний ногоо тариалж, жилд 220 гаруй кг нарийн ногоо, 800 гаруй кг төмс, хүнсний ногоо нөөцлөн өвлийн улиралд эрүүл, эко бүтээгдэхүүнээр хүүхэд багачуудынхаа хүнсний хэрэглээг хангаж байна.
Сэтгэгдэл үлдээх