Монгол Улсын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлогоо нэгтгэж, тусгайлсан бүтэц байгуулж ажиллуулж эхэлсний 60 жилийн ой тохиож байна. Тус ойг угтаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, ДХИС-тай хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь онол суурьтай, судалгаанд үндэслэгдсэн, бодлого хөтөлбөртэй, бүх нийтээрээ хэрэгжүүлдэг хамтын ажил бөгөөд энэ хүрээнд үндэсний бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох, үр дүнг сайжруулах, арга зүй, хөгжлийн чиг хандлагыг олон улсын туршлагатай харьцуулан судалж, манай улсын нөхцөлд нутагшуулах боломжуудыг хэлэлцэх нь тус хурлын зорилго юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол улс, Австрали улс, Япон улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах, иргэний нийгмийн байгууллагуудын эрдэмтэн, судлаач, төлөөлөгчид оролцож, илтгэл хэлэлцүүллээ.
Хурлыг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар үг хэлж, мөн Азийн криминологичдын холбооны Ерөнхийлөгч Герри Гано цахимаар мэндчилгээ дэвшүүллээ.
Сэтгэгдэл үлдээх