Хятадын шүүх энэ даваа гарагт Мьянмар улсад хар тамхи, мөрийтэй тоглоомын луйврын төвүүдийг ажиллуулдаг байсан Мин гэр бүлийн 39 гишүүнд ял оноолоо. Эдгээрээс 11 гишүүнд цаазын ял, 11-д бүх насаар хорих ял, үлдсэн гишүүдэд 5-24 жилийн хорих ялыг тус тус оноолоо.
Харин гэр бүлийн толгойлогч Мин Сючан амиа хорлосон гэж мэдээлсэн ба луйврын төвд ажиллаж байсан олон мянган ажилчдыг Хятад улсын цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тэдний мөрийтэй тоглоом болон луйврын үйл ажиллагаанаас олсон ашиг ойролцоогоор 1.4 тэрбум ам.доллароос давсан гэж шүүхээс мэдэгдлээ. Мин гэр бүл нэгэн цагт Мьянмарын Шан мужийн хамгийн хүчирхэг гэр бүлийн нэг байсан бөгөөд Лауккай хотод дор хаяж 10 мянган ажилчинтай луйврын төв ажиллуулдаг байжээ. Ингэснээр Хятад улс гэмт хэрэг, луйврын бизнестэй хатуу тэмцэхээ илэрхийлж буй бололтой.
Сэтгэгдэл үлдээх