Ирэх оны дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэх Coachella хөгжмийн фестивалийн гол уран бүтээлчдийг энэ сарын 15-нд зарласан. Энэхүү бүрэлдэхүүнд дуучин Justin BIeber, Sabrina Carpenter, Karol G нар багтжээ.
Тус фестивалийн дуучид зарлагдсанаас хойш долоо хоногийн дотор Coachella-ийн албан ёсны сайт дээрх бүх тасалбар борлуулагдаж дуусжээ.
Холливудын алдарт дуучин Justin Bieber-ийн хувьд удаан хугацааны дараа үзүүлбэр үзүүлж, Coachella-ийн тайзнаа гарах болсноор шүтэн бишрэгчдээ догдлуулаад байна.
Үзэгчид Justin Bieber-ийг тус хөгжмийн фестивальтай дор хаяж нэг сая ам.долларын гэрээ хийсэн гэж таамаглаж байна.
Мөн эдгээр дуучдаас гадна маш олон дуучид уран бүтээлээ толилуулах бөгөөд тэдний дунд Солонгосын алдарт Big Bang хамтлаг багтжээ.
Сэтгэгдэл үлдээх