Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өнөөдөр /2025.09.30/ өргөн барилаа.
Монголбанкнаас ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд:
Банкны салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, хяналт, шалгалтын олон улсын стандартад нийцүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Мөн Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын зөвлөмж, стандартуудыг өөрийн үнэлгээний дүнд үндэслэн МУТСТ үндэсний бодлогыг шинэчлэх, олон нийтийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн ажиллана.
Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцыг бэхжүүлэх хүрээнд төлбөрийн системийн зохицуулалтыг боловсронгуй болгох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, stable coin-ыг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судалгааг эхлүүлнэ. Мөн банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэх, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн бүтээгдэхүүний нэр төрөл, хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны бодлогын арга хэмжээг боловсруулахаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгалаа.
Сэтгэгдэл үлдээх