Хуулийн төсөл: Тамхийг биетээр дэлгэн худалдаалахгүй байх заалт оржээ

Ц.Чимэдцэеэ
2025-10-01

Намрын чуулган үргэлжилж байна. Нэгдсэн хуралдаан буюу энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт   Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,  Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,  Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг  тус тус хэлэлцэхээр товд тусгажээ.

Үүнээс Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 6.8.3-т,

тамхи худалдаалах цэгт тамхины нэр, үнийн мэдээлэл агуулсан жагсаалт байрлуулж, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн худалдаалахгүй байх хэмээх заалт оржээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 76 гишүүн өнгөрсөн сарын 19-нд өргөн мэдүүлжээ. Харин Хүний Хөгжлийн Байнгын Хороо тус төслийг өчигдөр хэлэлцэх товтой байсан ч хэлэлцээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe