T.O.P 12 жилийн дараа эргэн ирэхээр боллоо

Д.Халиунаа
2025-10-01

К-поп хөгжмийн ертөнцийн домог хэмээн нэрлэгддэг Big Bang хамтлагийн гишүүн, Squid Game киноны жүжигчин T.O.P (Чой Сын Хён) 12 жилийн дараа соло уран бүтээл гаргаж эргэн ирэхээр болжээ.

Албаны эх сурвалж мэдээлснээр түүний бүрэн хэмжээний шинэ цомог энэ оны аравдугаар сард багтаж гарах төлөвтэй байгааг хэллээ.

Тэрбээр хамгийн сүүлд 2014 онд "Doom Dada" дуугаа гаргасан бөгөөд энэ удаагийн уран бүтээл нь түүний бие даасан анхны соло цомог юм.

T.O.P 2016 онд цэргийн алба хааж байх үедээ мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт холбогдож, 10 сарын хорих ял авсан ч хоёр жилийн дараа тэнсэн харгалзах ял болж өөрчлөгдсөн. Харин тэрбээр 2022 онд “YG Entertainment”-аас өрх тусгаарлаж, нэг жилийн дараа Big Bang хамтлагаас албан ёсоор гарсан байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe