Сургуулийн орчинд ялгадастай төстэй үнэртэй өмхий бодис цацсан багшийг баривчиллаа

Д.Халиунаа
2025-10-02

АНУ-ын зүүн хэсэгт орших Өмнөд Каролина муж дахь Вест Флоренс ахлах сургуулийн туслах багш Александр Пол Робертсон Льюисыг сургуулийн орчинд ялгадас шиг үнэртэй бодис цацаж, өмхий үнэр тараан сурагчдын суралцах нөхцөлд саад болсон хэргээр баривчиллаа.

Түүнийг тус сургуульд 55 мянга гаруй ам.долларын хохирол учруулсан гэж үзжээ.

АНУ-ын Шерифийн албанаас "Хэрэгтэн ялгадастай төстэй үнэртэй өмхий бодисыг онлайн дэлгүүрээс их хэмжээгээр худалдаж авсан нотолгоог олсон бөгөөд нэг сар гаруйн хугацаанд энэхүү муухай үнэрийг тараасан" гэж мэдэгдлээ.

Энэ хугацаанд сурагчид муухай үнэрээс болж дотор муухайрах, толгой эргэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, олон санал гомдол хүргүүлжээ.

Түүнийг өнгөрсөн баасан гарагт баривчилж, есөн мянган долларын барьцаатайгаар саатуулах байранд оруулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe