Худалдаа, хөгжлийн банкны удирдлагууд ХБНГУ-ын Франкфурт хотод зохион байгуулагдаж буй дэлхийн банк, санхүүгийн салбарын нэгдсэн чуулга уулзалт болох "SIBOS 2025"-д оролцож байна.
Чуулга уулзалтын хүрээнд ХХБ нь олон улсын худалдааны санхүүжилтийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор ХБНГУ болон БНФУ-ын санхүүгийн салбарт тэргүүлэгч Oddo BHF банктай хамтын ажиллагааны дараагийн шат руу шилжих “Framework agreement”-ийг үзэглэлээ. BHF банк нь ХХБ-тай 1997 оноос хойш хамтран ажиллаж ирсэн бөгөөд ХХБ-ны олон улсын худалдааны санхүүжилтийн үйлчилгээг дэмждэг стратегийн чухал түншүүдийн нэг билээ.
Энэхүү гэрээний хүрээнд ХХБ харилцагч байгууллагууддаа Европын Холбооны бүх экспортын батлан даагч агентлагуудын баталгаатай гадаад худалдааны санхүүжилт олгох боломжийг бүрдүүлж байгаа юм.
Бид цаашид ч Монгол Улсын банкны салбарт олон улсын худалдааны санхүүжилт болон гадаад төлбөр тооцооны үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллах болно.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Сэтгэгдэл үлдээх