10-р сард гарч буй заавал үзэх K-драмууд

.Graph
2025-10-03

Намрын улирал эхэлж, зүрх сэтгэлийг догдлуулсан хайрын түүхээс эхлээд сонирхол татсан түүхэн зохиолтой олон цувралыг энэ 10 сард үзэх боломжтой.

Зургаар үзэх бол энд дарна уу.

Genie, Make a Wish [10 сарын 3]

10-р сард ид шидийн эргэлтээр нээгдэж буй “Genie, Make a Wish” цуврал нь үзэгчдийг шидэт түүх рүү аваачна. Цувралд Ким Во Бин, Бэ Су Жи нар гол дүрүүдэд тогложээ. Га Ён хэмээх бүсгүй шидэт дэнлүү олж, мянган жилийн нойрноос сэрсэн нууцлаг бэрд(Genie)-тэй учрах явдлаар өрнөнө. Орчин үеийн нөхцөлд тэр хоёр гэнэтийн, догдлуулсан хайр дурлалын эргэлтэд ордог.

 Would You Marry Me? [10 сарын 10]

Чой У-Шик болон Жонг Со-Мин нарын гол дүрд тоглосон “Would You Marry Me?” нь хуурамч гэрлэлтээс хайрын түүх рүү шилжих юм. Ким У Жу нь 80 жилийн түүхтэй Солонгосын хамгийн эртний талхны үйлдвэр Myungsoondang-ын ганц хүү, дөрөвдүгээр үеийн өв залгамжлагч юм. Түүний хамтын ажлын харилцаа түнш компаниас дизайнер Ю Ме Ритай учирсан гэнэтийн эргэлтийн улмаас түүний хуурамч нөхөр болох нөхцөлд оруулдаг эргэлзээтэй, догдлуулсан нөхцөл байдлыг харуулна.

Typhoon Family [10 сарын 11] 

1997 онд өрнөх “Typhoon Family” нь Өмнөд Солонгосын хамгийн хүнд эдийн засгийн хямралын үеэр аавынхаа жижиг бизнес болох Typhoon Trading Company-г аврахыг эрмэлзэж буй Канг Тэ Пунг (Ли Жүн-Хо)-ийн түүхийг өгүүлнэ. Компанийг дампуурахаас аврахын тулд тэр захирлын үүрэг гүйцэтгэж, гэр бүл болон ажилтнуудтайгаа хамт тэмцдэг.

Marie and Her Three Daddies [10 сарын 13]

Канг Ма Ри үргэлж аавыгаа үгүйлж ирсэн ч түүний амьдралд гэнэт гурван эрэгтэй орж ирснээр бүх зүйл өөрчлөгдөнө. Хатуу боловч халамжтай эмч Ли Пунг Жу, түүнийг өсгөж хүмүүжүүлсэн аав Канг Мин Бо, халамжтай нагац эгчийн нөхөр Жин Ги Сик нар Ма Риг шахалтад оруулна. Түүний ээж Ма Риг хүнд шийдвэр гаргахад түлхэж, ингэснээр тэд хайр, гэр бүл, өршөөл гэдгийг жинхэнээсээ ойлгох болно.

Romantics Anonymous [10 сарын 16]

“Romantics Anonymous” нь алдартай шоколадны дэлгүүрийн захирал болон авьяаслаг шоколадчин хоёрын түүхийг өгүүлнэ. Тэднийг холбосон зүйл нь шоколаданд дуртай сэтгэл юм. Гэвч тэр хоёрын аль алинд нь сэтгэл зүйн хямрал байгаа бөгөөд тэдний үүсэж буй харилцаа хэцүүгийн зэрэгцээ хайр татам байх болно.

The Dream Life Of Mr. Kim [10 сарын 25]

“The Dream Life of Mr. Kim” нь 25 жилийн туршлагатай борлуулалтын ажилтан Ким Нак-Сугийн түүхийг өгүүлнэ. Онцгой ур чадвар, борлуулалтын амжилтаараа алдартай, Сөүлд байрлах шилдэг орон сууц, гэр бүл, нөхөрлөл, аз жаргалтай амьдралтай. Гэвч цаг хугацааны явцад тэрээр ажил болон гэр бүл, амьдралаа алдаж эхэлдэг.

Spirit Fingers [10 сарын 29]

Сон У-Ён бол ямар ч онцлох зүйлгүй энгийн ахлах сургуулийн сурагч юм. Ээж нь үргэлж түүний ах дүүсийг илүүд үздэг байсан нь түүнийг өөртөө итгэх итгэлгүй нэгэн болгожээ. Нэгэн өдөр гудамжинд нэг эр түүнийг Spirit Fingers гэх зураг зурах клубийн модель болохыг гуйдаг. Клубийн гишүүд өвөрмөц онцлогтой бөгөөд бие биетэйгээ сайн нийлж харагддаг нь Сон У-Ёнийг Spirit Fingers клубт элсэхэд хүргэнэ.

Moon River [10 сарын 31]

Энэхүү түүхэн драмад Жосоны өв залгамжлах ханхүү И Ганг титэмт гүнжээ алдаж, өөрийн аз жаргалыг орхин зөвхөн өшөөгөө авахаар болно. Өшөө авах төлөвлөгөө нь эхлэхэд тэрээр нас барсан титэмт гүнжтэй яг адилхан харагдах арьсан эдлэлийн худалдаачин Пак Дал И-тэй учирна. Тодорхой шалтгаанаар тэдний бие солигдож, олон төрлийн үймээн самуун дунд ордог.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe