Эверест бол дэлхийн хамгийн өндөр оргил бөгөөд 8849 метр юм. Жил бүр олон хүн тус оргилд гарах аялалд гардаг ч энэ нь маш аюултай явган аялалд тооцогддог.
Өнгөрсөн баасан гарагт Хятад улсын хэвлэл мэдээлэлд Эверестийн алслагдсан Төвөдийн нутаг дэвсгэрт цасан шуурганы улмаас 1000 орчим хүн шуурганд өртөж, цасанд дарагдсан тул аврах үйл ажиллагааг эхлүүлсэн талаар мэдэгдсэн.
Аврах багынханд ирсэн мэдээллээр их хэмжээний цас орсны улмаас хорогдох майхнууд нурж, зарим аялагчид гипотерми(биеийн дулаан хэвийн температураас хэт буурах)-аас болж хүнд нөхцөл байдалд орсон гэх дуудлагыг хүлээн авсан байна.
Эдгээр осолдсон хүмүүсээс 350 авирагчийг аварч, Куданг хэмээх тосгонд хүргэсэн байна.
Тус уулийн энгэр рүү орох замыг хаагаад буй овоорсон цасыг арилгахын тулд олон мянган тосгоны иргэд, аврах багийнхан ажиллаж байгааг мэдэгдлээ. Энэхүү ослоос үүдэн Тингри Каунти аялал жуулчлалын компани бямба гарагаас эхлэн Эверестийн бүсэд нэвтрэх тасалбар борлуулахыг зогсоосон байна.
Сэтгэгдэл үлдээх