Япон улсын эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхийлөгчийн сонгуулиар 64 настай Санаэ Такайчи ялалт байгуулж, Либерал ардчилсан намын 29 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдож, Япон улсын дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай байна.
Түүнийг энэ сарын 15-ны өдөр парламентын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, Ерөнхий сайдаар томилохоор төлөвлөж байна. Мөн тэрбээр Япон улсын түүхэн дэх анхны эмэгтэй тэргүүлэгчээр тодроод байна.
Санаэ Такайчи бол барууны үзлийг илүү баримталдаг улс төрчдийн нэг бөгөөд эдийн засгийн аюулгүй байдлын сайдаас гадна Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд, Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд зэрэг төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан түүхтэй.
Тэрбээр анх 2021 онд намын удирдагчийн өрсөлдөөнд нэр дэвшиж, Фумио Кишидад ялагдсан ч дахин 2024 оны сонгуульд нэр дэвшиж эхний шатны санал хураалтад тэргүүлсэн хэдий ч Шигэрү Ишибад ялагдаж байсан. Энэ бүхний эцэст тэрбээр гурав дахь оролдлогоороо Либерал ардчилсан намын Ерөнхийлөгчөөр сонгогдож, дараагийн Ерөнхий сайд болох замдаа гарч байна.
Сэтгэгдэл үлдээх