Реппер Cardi B дөрөв дэх хүүхдээ тээж байна

Д.Халиунаа
2025-10-06

Холливудын алдарт эмэгтэй реппер Cardi B саяхан Беверли Хиллс хотод байрлах нэгэн эмэгтэйчүүдийн эмнэлгийн хамгаалалтын ажилтан руу танхайрсан хэргээр АНУ-ын иргэний шүүхэд дуудагдсан билээ. Тус шүүх хурлын дүгнэлт өнгөрсөн есдүгээр сард гарж, реппер эмэгтэйг гэм буруугүй хэмээн шийдвэрлэсэн.

Шүүх хурлын үеэр интернет хэрэглэгчид түүнийг жирэмсэн байх магадлалтай хэмээн цуурхаж байсан юм.

Харин Cardi B ялалт байгуулсныхаа дараа тик ток хуудаснаа бичлэг хийж, шүүх хурлын үеэр хиймэл гэдэс зүүснээ илчилж байсан. Түүнээс гадна өөрийн хоёр дахь “I am the Drama” цомгоо гаргаад амжсан. 

Эдгээр үйл явдлын дараагаар Cardi B өнгөрсөн мягмарт гарагт Нью-Йорк хотод болсон Дэлхийн иргэдийн наадамд үзүүлбэр үзүүлсэн бөгөөд тухайн үед жирэмсэн байсан нь олны гайхширлыг төрүүлээд байна. Шүтэн бишрэгчид түүнд хоёр дахь удаагаа хууртсан нь энэ билээ. 

2017 онд Мигос хамтлагийн реппер "Offset"-тэй гэрлэж, гурван хүүхдийн ээж болсон хэдий ч хосууд 2024 онд өрх тусгаарласан. Харин энэ онд реппер эмэгтэй “NFL” (АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөг)-ийн тоглогч Стефон Диггстэй үерхэж эхэлсэн бөгөөд саяхан "CBS Mornings" нэвтрүүлэгт хийсэн ярилцлагадаа шинэхэн найз залуугаасаа хүүхэдтэй болсноо албан ёсоор зарлажээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe