Jisoo болон Zayn Malik нар шинэ уран бүтээлээр хамтрах уу

Д.Халиунаа
2025-10-06

К-поп хөгжмийн салбарт хамгийн амжилттай яваа Blackpink хамтлагийн гишүүн Kim Jisoo өчигдөр өөрийн инстаграмм хуудсаараа дамжуулан “Eyes Closed” нэртэй шинэ хамтрал дууны тизер зургаа хуваалцлаа. Тэрбээр инстаграммдаа оруулсан тизер зургийнхаа тайлбарт “A duet is near” хэмээн бичсэн нь шүтэн бишрэгчдийн дунд таамаг дэгдээгээд байна.

Салбарын эх сурвалж мэдээлснээр түүний шинэ хамтралын эзэн алдарт “One Direction” хамтлагийн дуучин асан Zayn Malik байх магадлалтай хэмээлээ. 

Тизер зураг дээрх эрэгтэй хүний ​​дүрс Zayn Malik гэсэн цуу яриа байгаа хэдий ч хоёр талаас одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй байна. 

Blackpink хамтлагийн долдугаар сард эхэлсэн “Deadline” дэлхийг тойрсон аялан тоглолт үргэлжилж байгаа бөгөөд Нью-Йорк хотноо болсон тус тоглолтод дуучин Zayn Malik охиныхоо хамт ирсэн нь үзэгчдийн анхаарлыг татаад байна.

Түүний шинэ дуу энэ сард багтан цацагдах төлөвтэй байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe