МАН-ын бүлгийн хуралдаан тодорхойгүй хугацаанд хойшилжээ

Ц.Чимэдцэеэ
2025-10-06

УИХ-ын намрын чуулган үргэлжилж байна. Тов ёсоор даваа гараг бүр намын бүлгүүд хуралддаг.

МАН-ын бүлэг Төрийн ордоны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, АН-ын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус өнөөдөр 10.00 цагт товлосон байсан.

Тэгвэл Ардчилсан намын бүлэг Төрөөс мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцжээ. ХҮН-ын зөвлөл хуралдаж мөнгөний бодлогын асуудлаар хуралдсан байна.

Харин МАН-ын бүлгийн хурал тодорхойгүй хугацаанд хойшилжээ. Бүлгийн гишүүд ордноос гадуур уулзалдаж байж магадгүй байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe