Францын Ерөнхий сайд ажлаа хүлээлгэн өгснөөр тус улс төрийн шинэ хямралд өртлөө

Д.Халиунаа
2025-10-07

БНФУ-ын Ерөнхий сайд Себастьян Лекорню үүрэгт ажлаа хүлээн авснаасаа хойш 27 хоногийн дараа  албан тушаалаа хүлээлгэн өглөө. Тэрбээр шинэ кабинетээ зарласнаас хойш ердөө 14 цагийн дараа огцорлоо. Ингэснээр Франц улсад төрийн эмх замбараагүй байдал нүүрлээд байна.

Өчигдөр буюу даваа гарагийн өглөө огцрох хүсэлтээ өгсөн бөгөөд өнгөрсөн 12 дугаар сараас хойш албан тушаалаа орхисон гурав дахь Ерөнхий сайд боллоо. 

Энэ явдлаас хойш Францын хөрөнгийн биржийн жишиг индекс болох CAC 40  2.1 хувиар буурч, Францын томоохон банкнуудын хувьцааны ханш гурав гаруй хувиар унаад байна.

Өмнөх Ерөнхий сайд болох Франсуа Байругийн засгийн газар унасны дараахан сар хүрэхгүй хугацааны өмнө ажлаа хүлээн авсан тэрээр Макроны сүүлийн хоёр жилд томилж буй тав дахь Ерөнхий сайд юм.

Өнгөрсөн оны долдугаар сард Европын парламентын санал хураалтад Макроны нам ялагдсаны дараа парламентын ээлжит бус сонгууль зарласнаар тус улсын улс төр маш тогтворгүй байдалд хүрсэн. Барууны үзэл баримтлалтай намууд Ерөнхийлөгч Эммануэль Макроныг шинэ парламентын сонгууль зарлахыг шаардаж байгаа бол бусад намууд түүнийг өөрөө огцрох ёстой гэж мэдэгдэж байна. Харин түүний хувьд 2027 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас нааш огцрохгүй гэдгээ цаг үргэлж ярьсаар ирсэн. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe