Hailey инстаграмм хуудсандаа нэг настай хүүгийнхээ сүүлийн үеийн хэд хэдэн зургийг “Jacktober” хэмээн тайлбартайгаар нийтэлсэн. Тэрээр хүүгийнхээ царайг нуусан ч өхөөрдөм хувцаслалт болон үсийг нь харуулсан байна.
Тэдгээр зураг дунд Justin Bieber-ийн хуучны зураг хэвлэгдсэн цамц өмссөн хүүгийн дүрс онцгой анхаарал татсан юм. Түүний цамцан дээрх зураг 2010 онд Justin-ий анхны студийн цомог “My World 2.0”-оо гаргаж байх үеийн зураг ажээ.


Түүний хувьд ихэвчлэн чөлөөт, гудамжны загвартай хувцсыг өмсдөг бөгөөд хоёр хувцасны брэнд үүсгэсэн. Эхнийх нь 2018 онд үүсгэн байгуулагдсан ч одоо үйл ажиллагаагаа зогсоосон "Drew House" бол сүүлийнх нь шинэхэн гаргасан "Skylrk" нэртэй брэнд юм.
Halloween-ий баяр ойртож буй энэ үед бяцхан хүү аав шигээ хувцаслаж, хэв маягаа бүрдүүлсэн байна.


Сэтгэгдэл үлдээх