АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 6-нд Цагаан ордонд сэтгүүлчдэд яриа өгөх үеэрээ P Diddy-ээс тусгай хүсэлт ирсэн талаар ярилаа.
Тэрбээр хэлэхдээ “Би түүнийг Puff Daddy гэж дууддаг, тэр надаас өршөөл үзүүлэхийг хүссэн” гэжээ.
P Diddy-д 50 сар буюу дөрвөн жил хоёр сар хорих ял оноосны дараа түүний багийнхан, өмгөөлөгч нар тэр даруй Цагаан ордонтой холбогдсон байна. Өршөөл үзүүлэх хүсэлтийг гаргасан хүн P Diddy-ийн ойрын хүн бөгөөд Цагаан ордны ажилтан байжээ.
Гэсэн ч Ерөнхийлөгч Дональд Трамп түүнд өршөөл үзүүлэх эсэх талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.
Сэтгэгдэл үлдээх