"Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Дөлгөөний оронд Т.Хаш-Эрдэнийг томилжээ

.Graph
2025-10-07

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. 

Үүнтэй холбоотойгоор "Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийн ТУЗ-ийн 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Хаш-Эрдэнийг томилжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe