Ben Affleck, Jennifer Lopez хоёр уулзаж буй нь харагдсан ч энэ нь зөвхөн бизнесийн зорилготой байжээ. Домогт хосууд мягмар гарагт АНУ-ын Нью-Йорк хотод болсон кино нээлтэд оролцож, "Kiss of the Spider Woman" киноны эхний үзвэрт уригдан оролцсон юм.
Jennifer Lopez тус киноны гол дүрд тоглож байгаа бол Ben Affleck киноны гүйцэтгэх продюсероор ажилласан байна. Нээлтийн үеэр тэд камерын өмнө инээмсэглэн хамт зогсож байсан нь тэднийг эргэн нийлсэн байх магадлалтай гэсэн олны таамаг гарчээ.
Тэдний салалт 2024 онд эцэслэгдсэн бөгөөд тэр үеэр Jennifer Lopez тус мюзикл киноны зураг авалтад орж байжээ.
Холливудын алдарт дуучин, жүжигчин Jennifer Lopep олон нийтэд хэлэхдээ уг кино нь ердөө зугаа цэнгэл, бодлын далд ертөнцтэй холбоотой бөгөөд түүний амьдралын хамгийн хүнд, хэцүү үеийг даван туулахад тусалсан хэмээн онцолжээ.
Сэтгэгдэл үлдээх