Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (World Health Organization)-ын шинэ судалгаагаар электрон тамхины зах зээл дэлхий дахинаа 100 сая гаруй хэрэглэгчтэй болохыг тогтоожээ.
Эдгээрээс 15 хувийг насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдүүд эзэлж байна.
Анх электрон тамхи энгийн тамхины хор хөнөөлийг бууруулах нэрийдлээр гарч ирсэн бол энэ нь муугаар эргэж, өсвөр насны хүүхдүүд болон насанд хүрэгчид никотинд хэт автах эсрдлийг нэмэгдүүлээд байгаа аж.
113 орны тоон үзүүлэлт дээр үндэслэн харахад 13-15 насны 15 сая гаруй хүүхэд электрон тамхи татдаг болох нь тогтоогджээ.
Үүний зэрэгцээ энгийн тамхины хэрэглээ буурч 2000 онд 1.3 тэрбум хэрэглэгч байсан бол 2024 онд 1.2 сая болон буурчээ. Дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн тамхины хэрэглээ 2010 онд хамгийн их буюу 11 хувь байсан бол 2024 онд 6.6 хувь болж буурчээ. Харин эрэгтэйчүүдийн хувьд тус онд 41.4 хувь байсан бол 2024 он гэхэд 32.5 хувь болж буурсан байна.
Сэтгэгдэл үлдээх