Агаарын чанарын талаар цаг агаарын мэдээнд оруулах чиглэлтэй байна

Ц.Чимэдцэеэ
2025-10-08

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы зургаадугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 53 дугаар тогтоолыг баталсан байна.

Үүнд агаарын бохирдлыг бууруулах цогт төлөвлөгөө боловсруулах тухай дараах ажил хэрэгжүүлэхийг тусгажээ. Үүнд,

  • агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсүүдийг тодорхойлж, тухайн бүсийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны агаарын чанарыг тогтмол хянах, сайжруулах арга хэмжээг орон нутгийн төсвөөр санхүүжүүлэх
  • гэр хорооллын өрх бүрийг угаарын хий мэдрэгчээр хангаж, төхөөрөмжийн ажиллагаанд тогтмол хяналт тавих, дохио өгсөн тохиолдолд шуурхай арга хэмжээ авах зохицуулалт хийх
  • олон нийтийн радио, телевизийн цаг агаарын мэдээтэй хамтатган Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн агаарын чанарын мэдээллийг өдөр бүр нийтэд хүргэх, мэдээллийн тогтолцоог сайжруулах
  • угаартаж нас барсан болон угаартсан иргэдийн шалтгааныг судалж, нотолгоонд тулгуурлан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, нөхөн төлбөр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх
  • гадаад, дотоод орчны агаарын чанарын болон шахмал түлшний стандартыг шинэчлэхийг нэн даруй зохион байгуулах
  • гэр хорооллын өрх, аж ахуйн нэгжийн дулаан алдагдлыг бууруулж, цахилгаан эрчим хүчний хэмнэлт нэмэгдүүлэх зорилгоор дулаалгын арга зүйг зааж сургах, хатуу түлшний хэрэглээг аажмаар халах, цахилгаан, хий болон бусад түлшний сонголтыг иргэдийн өөрсдийн оролцоонд тулгуурлан хийх зэрэг багтаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe