Jisoo, Zayn Malik нарын хамтарсан шинэ уран бүтээл энэ баасан гарагт цацагдана

Д.Халиунаа
2025-10-08

Blackpink хамтлагийн гишүүн Kim JIsoo хэдхэн хоногийн өмнө өөрийн инстаграмм хуудсаараа шинэ уран бүтээлийн тизер зургаа цацсан. Үзэгчид түүний хамтран дуулах уран бүтээлчийг "One Direction" хамтлагийн гишүүн асан Zayn Malik хэмээн таамаглаж байсан бол өчигдөр буюу мягмар гарагт тэд энэхүү таамгийг баталлаа.

Хөгжмийн салбарт нэр хүндтэй хамтлагт харьяалагддаг дуучдын хамтран гаргасан “Eyes Closed” нэртэй шинэ уран бүтээл энэ сарын аравны өдөр баасан гарагт цацагдахаар болжээ.

JIsoo сүүлд 2025 хоёрдугаар сард “Amortage” мини цомгоо гаргасан бол Zayn Malik-ийн хувьд хамгийн сүүлд энэ оны есдүгээр сард “Break Free” нэртэй дуугаа цацжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Goy horshul bolno gej naidaj bnaa🫡

Kk

Дэмжих үү?

1 1
Newsletter Subscribe