Засгийн газрын хуралдаан өнөөдөр болсон. Уг хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар “Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 195,880 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2026 оны нэгдүгээр сарын 31-ний дотор зохион байгуулах, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн 64 аж ахуйн нэгжтэй “Компанийн нөөц бүрдүүлэх тухай” гэрээ байгуулж, нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй, найдвартай хангах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцолжээ.
Сэтгэгдэл үлдээх