Женнигийн Chanel шоун дахь төрх фенүүдийг хоёр хуваажээ

.Graph
2025-10-08

BLACKPINK хамтлагийн Женни 2026 оны хавар/зуны Chanel шоунд дотуур хувцасны загвартай хоёр хэсгээс бүрдсэн нимгэн даашинз, smokey нүдний будалттай ирсэн нь түүний фенүүдийг хоёр хувааж байна. Женни ердийн үе шигээ үзэсгэлэнтэй харагдсан ч зарим нь үсний засалт, нүүр будалт, хувцас нь түүний дэгжин байдлыг бууруулсан гэж үзжээ. Зарим шүүмжлэгчид “түүний хамгийн муу стиль” хэмээж, ерөнхийд нь “этгээд”, “эмо” гэж тодорхойлсон байна.

Фенүүдийн сэтгэгдэл:

  • “Энийг Chanel гэдгийг анзаараагүй шүү”
  • “Вая, нүд нь хавдсан мэт харагдаж байна”
  • “Би анх Instagram дээр видеог нь харсан. Үс, нүүр будалт нь Женнид зохиогүй байна. Гэхдээ мэдээж үргэлж загварлаг байж чадахгүй шүү дээ”
  • “Энэ удаа Chanel илүү энгийн стиль сонгосон. Женнид сайхан зохиж байна. Лисагийнх ч гоё, гэхдээ сайн мэдэхгүй ээ. Түүний төрх арай этгээд, өвөрмөц харагдаж байсан”
  • “Үнэндээ, энэ Женнигийн Chanel шоу дээрх хамгийн муу төрх… бусад үед тэр ямагт үзэсгэлэнтэй байсан”
  • “Эмо Женни…”

Гэсэн хэдий ч Женнигийн фенүүд энэ халуухан, ширүүн төрхөд нь дуртай байгаа бөгөөд түүнийг “Өмнөд Солонгосын хамгийн сайхан зүйл” хэмээх нь ч бий. Тэдний сэтгэгдэл:

  • “Тэр үнэхээр үзэсгэлэнтэй байна”
  • “Тэр яг л замбараагүй боловч cool охин шиг харагдаж байна”
  • “Би үнэхээр түүнийг гайхалтай үзэсгэлэнтэй харагдаж байна гэж бодсон”
  • “Бурхан минь, тэр яг л киноны дүр шиг – маш үзэсгэлэнтэй”
  • “Тэр инээхдээ үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг”

Та бүхэн Женнигийн хамгийн сүүлийн Chanel төрхийг хэрхэн дүгнэж байна вэ?

Сэтгэгдэл үлдээх

Tehdee l mna jennie sexy haragdjinaa😍

Jane

Дэмжих үү?

2 0
Newsletter Subscribe