Cristiano Ronaldo анхны тэрбумтан хөл бөмбөгийн тоглогч боллоо

Д.Халиунаа
2025-10-09

“Blooomberg” хэвлэл мэдээллийн байгууллагаас Португал улсаас гаралтай алдарт хөл бөмбөгөгийн тамирчин Cristiano Ronaldo-г тус спорт дахь анхны тэрбумтан тоглогч болсныг зарлалаа.  

“Bloomberg Billionaires Index” байгууллага нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгийн үнэлгээг гаргадаг. Тус байгууллагын тооцоолсноор алдарт тамирчны цэвэр хөрөнгө 1.4 тэрбум гэж дүгнэсэн байна. Ийнхүү Cristiano Ronaldo тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ.

Cristiano Ronaldo 2022 онд Саудын Арабын "AI-Nassr" багтай 177 сая фунт стерлинг буюу 237 сая ам.долларын гэрээ хийж хамгийн өндөр цалинтай тоглогчоор нэрлэгдэж байсан. Тус гэрээ энэ оны зургаадугаар сард дуусах байсан ч тэрээр 400 сая ам.долларын цалинтай хоёр жилийн гэрээ болгон сунгажэээ. Тэд түүний 42 насных нь төрсөн өдрөөр багтаа авч үлдсэн байдаг. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe