Дидди шүүчийн шийдвэрээр гэрийнхээ ойролцоох шоронд үлдсэн ялаа эдэлж магадгүй

.Graph
2025-10-09

Шүүгчийн шийдвэрийн дагуу Дидди 50 сарын хорих ялынхаа үлдсэн хугацааг Нью-Йорк хотын төвд аль болох ойрхон байрлах холбооны шоронд эдлэх ёстой гэж заажээ. Шүүгч Арун Субраманиан Диддиг яг аль шоронд хорихыг нь тодорхой нэрлээгүй боловч “гэрийнхээ ойролцоо байх” гэх шаардлагыг онцолсон байна.

Мөн тэрээр Диддиг мансууруулах бодисын донтолтын эсрэг эмчилгээний хөтөлбөр (RDAP)-тэй шоронд байрлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Диддигийн хуульчдын багийн үзэж буйгаар Нью Жерси муж дахь FCI Fort Dix шорон нь хамгийн тохиромжтой газар гэж үзсэн байна. Учир нь тэнд Дидди мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудлуудаа шийдвэрлэх, мөн гэр бүлийнхэнтэйгээ уулзах болон сэргээн засах хөтөлбөрүүдэд оролцох боломжтой аж. Уг шорон нь Диддигийн шүүх хурал болсон танхимаас ойролцоогоор 77 миль (123 км) зайд байрладаг.

Харин прокурорууд Диддиг хаана хорих талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй бөгөөд эцсийн шийдвэрийг Холбооны шоронгийн газар гаргах юм.

Гэвч хаана хоригдохоос үл хамааран Дидди маш болгоомжтой байх шаардлагатай гэж түүний өмгөөлөгч Марк Герагос “2 Angry Men” подкастын үеэр анхааруулжээ. Түүний хэлснээр Дидди бага хамгаалалттай шорон байсан ч бусад хоригдлуудын анхаарлын төвд орж, бай болох эрсдэлтэй гэнэ.

Гэхдээ энэ бүхэн талаар өнгөрч магадгүй. Учир нь Дидди аль хэдийн ерөнхийлөгч Дональд Трампаас өршөөл хүссэн байгаа ба хэдийгээр шийдвэр нь гараагүй ч хүмүүс түүнд өршөөл үзүүлж магадгүй гэж үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe