Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдааныг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит III чуулган өнөөдөр буюу 2025 оны 10 сарын 9-нд Төрийн ордонд болж буй.
Чуулганыг Улсын дээд шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Б.Батцэрэн нээсний дараа оролцогчид чуулганы хуралдаан даргалагчаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт, дэд даргалагчаар Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг нарыг сонгожээ.
Чуулганд 75 шүүхээс 516 шүүгч цахим болон танхимаар оролцож байна.
Энэ удаагийн чуулганаар
Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох сонгуулийг зохион байгуулах бөгөөд анхан шатны шүүхээс найм, давж заалдах шатны шүүхээс зургаа, хяналтын шатны шүүхээс нэг нийт 15 шүүгч нэрээ дэвшүүлээд байна.
Сэтгэгдэл үлдээх
Та нар олигтой байсан бол Монгол Улсын шударга ёсны үнэлэмж ингэж шал арчихгүй байсан юм.
Иргэн
Дэмжих үү?
0 0