Хятад улс газрын ховор элемэнт экспортлох дүрмээ чангатгалаа

Д.Халиунаа
2025-10-09

БНХАУ өндөр технологийн аргаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой газрын ховор элемэнтийг экспортлох дүрэм журамдаа өөрчлөлт орууллаа.

Тус улсын Худалдааны яамнаас Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гаргасан шинэ журамд газрын ховор элемэнтийг олборлож, худалдаалахад зөвхөн Засгийн газрын зөвшөөрөлтэй байх ёстой гэсэн  хатуу дүрмийг тогтоожээ. Үүнд олборлох, хайлуулах, ялгах, соронзон материал үйлдвэрлэх, бусад нөөцөөс газрын ховор элементийг дахин боловсруулах зэрэг ажиллагаа орох юм.

Мөн Хятадын пүүсүүдэд Засгийн газрын зөвшөөрөлгүй гадаадын компаниудтай хамтран ажиллахыг хориглоод байна.

Энэхүү журам газрын ховор элемэнтийн олборлолт ихтэй боловч боловсруулалт хийх хүчин чадал багатай АНУ-д сөргөөр нөлөөлж болзошгүй.

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ын тооцооллоор газрын ховор элементийн үйлдвэрлэлийн 61 хувь, боловсруулалтын 92 хувь Хятад улсад байдаг гэж үзжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe