Альберт Эйнштений хийл дуудлага худалдаанд нэг сая гаруй ам.доллараар зарагдлаа

Д.Халиунаа
2025-10-09

Герман улсын агуу эрдэмтэн Альберт Эйнштенийн нацистуудаас нууж, өөртөө зориулан худалдаж авсан анхны хийл дуудлага худалдаагаар 860 мянган фунт стеринг буюу нэг сая гаруй ам.доллараар зарагджээ. Дуудлага худалдаа эхэлснээс хойш арван минутын дотор зарагдаж, онцгой мөчийг бүтээлээ. 

Үндсэн үнэ дээр 26.4 хувийн шимтгэл нэмэгдэж, нийт үнэ нэг сая гаруй фунт стеринг болох аж. Энэ нь ойролцоогоор дөрвөн тэрбум төгрөг юм.

Тус хийл 1894 онд бүтээгдсэн бөгөөд Эйнштен түүнийг “Lina” хэмээн нэрлэжээ.

Тэрбээр 1932 оны сүүлээр өөрийн сайн найз, физикч Макс Фон Лауэд энэхүү хийлээ бэлэглэж байсан бол, түүнээс 20 жилийн дараа Эйнштейний шүтэн бишрэгч Брауншвейг хотын Маргарет Хоммрихт хэмээх эрхэмд дурсгал болгон үлдээжээ. Энэхүү дурсгал түүний гэр бүлд 70 жилийн турш хадгалагдасан бөгөөд Хоммрихын ач охин Доминик Уинтер дуудлага худалдаагаар зарсан байна.

Мөн түүний найздаа бэлэглэж байсан гүн ухааны ном 2200 фунт стеринг буюу гурван мянган ам.доллаар зарагджээ. Үүнээс гадна тэрбээр 1933 онд АНУ-ын Нью-Йорк хотод байх хугацаандаа өөр нэг найздаа бэлэглэсэн хийл хөгжим 516 мянган ам.долларт хүрчээ. 

Дуудлага худалдаачид үүнийг хамгийн өндөр үнээр борлууладсан хөгжим хэмээн онцолж байна. Харин 1912 онд алдарт Титаник хөлөг онгоц живж байх үед багийн гишүүн Уоллес Хартлигийн тоглосон хийл 2013 онд 900 мянган фунт стерингээр зарагдаж, дээд амжилт тогтоож байсан удаатай. 

Альберт Эйнштен дөрвөн настайгаасаа хийл хөгжим тоглож эхэлсэн бөгөөд тэрбээр физикч болоогүй бол хөгжмийн чиглэлээр явах байсан хэмээн хэлж байжээ. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe