Израиль болон Хамас талууд Газын зурвас дахь галыг зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Д.Халиунаа
2025-10-10

АНУ-ын дэмжлэгтэй энхийн хэлэлцээрийн хүрээнд Израиль болон Хамасын талууд Газад гал зогсоох гэрээний эхний шатанд гарын үсэг зурсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэхүү гэрээ нь хоёр жилийн турш үргэлжилсэн дайныг зогсоход ойртуулж буй томоохон хэлэлцээр юм.

2023 оны аравдугаар сарын 7-нд Хамасын цэргүүд Израилийн нутаг дэсгэрт халдаснаар дайн эхэлсэн байдаг. Харин хариуд нь Израиль Палистины нутаг дэвсгэр болох Газын зурваст дайн эхлүүлснээр, 1200 орчим хүн амь үрэгдэж, 251 хүн барьцаалагдсан. 

Израилийн цэргийн довтолгооны улмаас 67 мянга гаруй Палестин иргэн амь үрэгдсэн бөгөөд тэдний 18 мянга гаруй нь хүүхэд байсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху баасан гарагийн өглөө өөрийн “Х” хуудастаа "Засгийн газар дөнгөж сая амьд болон нас барсан барьцаалагдсан иргэдийг суллах гэрээг баталлаа” хэмээжээ. 

Ингэснээр Хамас 72 цагийн дотор барьцаалагдсан 20 хүн болон талийгаач болсон 28 иргэдийг суллах ёстой. Харин үүний дараа Израильд бүх насаар хорих ял авсан 250 орчим Палестин иргэнийг сулласнаар, Газын зурвас дахь 1700 Израиль хоригдлыг суллана гэж Палестинаас мэдэгдлээ. 

Лхагва гарагт хэлэлцээрийн тухай мэдээ гарсны дараа Палестинчууд Хан Юнисын гудамжинд баяраа тэмдэглэж, уг мэдэгдлийг уухайлан дэмжиж байна.

АНУ-ын армийн удирдлага дор 200 орчим цэрэгтэй үндэстэн дамнасан зэвсэгт хүчин Газын зурваст гал зогсоох хэлэлцээрт хяналт тавина гэж тэдний зүгээс мэдэгдлээ. Тус хүчний бүрэлдэхүүнд Египет, Катар, Турк болон АНУ-ын цэргүүд багтах аж. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe