Ханхүү Карл нь 845 жилийн түүхтэй Баварын хааны удмын үе залгамжлагч бөгөөд өмнөх хаадын эхлүүлсэн уламжлалт үйл хэрэг, бизнесийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Үүний нэг хэсэг болох хааны гэр бүлийн нэрийн алдарттай шар айраг болох Kaltenberg брэндийг дэлхий дахинд таниулж, экспортын хүрээг өргөтгөх явдал юм.
Kaltenberg нь 800 жилийн түүхтэй, амт чанар, уламжлал, нэр хүндийг хослуулсан шар айргийн брэнд бөгөөд өнөөдөр дэлхийн олон улсад “Хааны чанарын бэлгэ тэмдэг” “ROYAL BAVARIAN BEER” хэмээн үнэлэгддэг билээ.
Баварын залуу ханхүү Монголд айлчилж буй энэ цаг дор “АПУ” ХК хааны удмын олон зууны турш хөгжүүлсэн Калтенберг брэндийн өргө төрхийг шинэчилж буй нь мөн энэ айлчлалын онцлох үйл явдал болж байна.
Тэрбээр Монгол дахь Kaltenberg брэндийн шинэ өнгө төрхийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцож, Монголын хэрэглэгчидтэй биечлэн уулзах юм.
KALTENBERG - ROYAL BAVARIAN BEER ТҮҮХ
1260 онд Баварын хаан Людвиг өөрийн нэрийн шар айргийг бүтээж, анхны үйлдвэрээ Калтенберг цайздаа байгуулан үйлдвэрлэж эхэлсэн. Тэрбээр энэхүү шар айргаа цайзынхаа нэрээр “Kaltenberg” хэмээн нэрлэсэн түүхтэй.
1516 онд Баварын хаан IV Вильгелм “Цэвэр тунгалагийн хууль” буюу шар айраг үйлдвэрлэлд зөвхөн цэвэр ус, соёолж, зөрөг цэцэг, хөрөнгө ашиглахыг заасан хуулийг батлан мөрдүүлжээ.
Энэхүү хууль нь зөвхөн Герман улсад төдийгүй дэлхийн шар айраг үйлдвэрлэлийн түүхэнд чанар, стандарт, дэг журмыг тогтоосон томоохон шинэчлэл болж, өнөөг хүртэл олон улсад өндрөөр үнэлэгдсээр байна.
Өнөөдрийг хүртэл дэлхийн дийлэнх шар айрагны үйлдвэрүүд энэхүү хуулийг мөрдөн, үйлдвэрлэлээ явуулж байна.
1810 оны 10-р сарын 8-нд I Людвиг хаан Мюнхен хотод хуримын ёслол найраа хүндэт зочид гийчдээс гадна ард түмэнтэйгээ хамт өргөн хүрээнд тэмдэглэн, дуу, бүжиг наадам, морины уралдаан бүхий баяр цэнгүүн зохион байгуулсан нь өнөөгийн Oktoberfest шар айргийн баярын үндэс суурийг тавьсан түүхтэй.
Үүнээс хойш энэхүү баяр жил бүр уламжлал болон тасралтгүй тэмдэглэгдсээр, дэлхийн хамгийн том шар айргийн наадам болж дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдын зорин очдог болж хөгжжээ. Энэ жилийн Oktoberfest-д 6.5 сая хүн оролцсон байна.
Харин II Людвиг хаан 1868 онд Мюнхен хотод “Шар айргийн шинжлэх ухаан, судалгааны академи”-ийг албан ёсоор байгуулсан нь шар айргийн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэстэй, технологийн өндөр түвшинд хөгжүүлэх томоохон алхам болсон юм.
Өдгөө тус академи нь дэлхийн олон орны шар айраг үйлдвэрлэгчид, нарийн мэргэжлийн брюмастеруудыг блэтгэх болон шар айрагны үйлдвэрлэлийн нарийн технологийг эзэмшүүлэх төв байгууллага болон өргөжин хөгжжээ.
АПУ ХХК 2013 оноос эхлэн “Kaltenberg” улаан буудайн шар айргийг Монголдоо үйлдвэрлэж байна
100 жилийн түүхтэй Үндэсний үйлдвэрлэгч “АПУ” ХК 2013 онд Монголдоо төдийгүй Ази тивдээ анх удаа Германы “Kaltenberg” улаан буудайн шар айргийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэдээ хүргэсэн юм. Ийнхүү Монголын шар айргийн зах зээлийн түүхэнд анхны улаан буудайн Wheat төрлийн шар айргийг зах зээлд нэвтрүүлсэн байдаг.
“АПУ” ХК-ийн олон улсын жишигт хүрсэн техник технологи нь энэхүү өвөрмөц улаан буудайн шар айргийг үйлдвэрлэн Монголын хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрэн хангаж байсанг дурдах нь мөн зүйн хэрэг байх. Учир нь 800 орчим жилийн түүхтэй Германы алдарт “Kaltenberg” шар айргийг үйлдвэрлэхэд өндөр шалгуурууд тавигддаг. “Kaltenberg” шар айргийн үйлдвэрийн брюмастерууд улиралд тутамд нэг удаа ирж Kaltenberg шар айргийн чанарыг шалгаж, зөвлөмж өгдөг юм. Иймд Германд болон Монголд үйлдвэрлэгдэж байгаа Kaltenberg брэнд яг ижил амт чанарын баталгааг хангадаг гэсэн үг юм.
Өнөөдрийн бас нэгэн онцлох үйл явдал нь Kaltenberg брэндийн шинэчлэл юм. 800 жилийн түүхтэй энэхүү шар айргийн жор орц, амт чанар мэдээж хэвээрэй, харин гаднах савлагааны өнгө загвар нь шинэчлэгдэж, Герман улсад үйлдвэрлэгддэг оригнал Kaltenberg-ийн өнгө төрх, загвартай нэгэн ижил болгон өөрчлөгдөж байгаа нь нэр төрийн, маш бахархууштай онцлох үйл явдал болж байна.
Сэтгэгдэл үлдээх