ОХУ-ын цохилтууд Украины нийслэл Киев хотын цахилгааныг тасаллаа

Д.Халиунаа
2025-10-10

Сүүлийн долоо хоногуудад ОХУ-ын пуужингууд Украин улсын нийслэл Киев хот руу довтолсны улмаас тус хотын цахилгаан тасарч, харанхуйд автаад байна. ОХУ-ын 450 нисгэгчгүй онгоц, 30 гаруй пуужин Украины эрчим хүчний дэд бүтцийг онилсоноос гадна Киев хот дахь орон сууцнуудыг бут цохижээ. 

Энэ халдлагаар зүүн дүүргийн оршин суугчдын усны хангамж тасалдаж, есөн хүн шархдаж, долоон настай хүүхэд амиа алдсан хэмээн хотын дарга Виталий Кличко мэдэгдлээ. 

Украин улсын Ерөнхийлөгч Владимир Александрович Зеленский пүрэв гарагт сэтгүүлчдэд хандан “Орос улс манай улсын эрчим хүчний сүлжээг санаатайгаар нураахыг оролдож байна. Халдлагын улмаас хийн байгууламжууд аль хэдийн саатсан. Эрчим хүчний ажилчид болон эрх баригчид дараагийн халдлагад бэлдэж байна” гэж хэлжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe