Өнөөдөр дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

Д.Халиунаа
2025-10-10

Дэлхий дахинаа жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд ДЭМБ-аас энэхүү өдрийг "Гамшиг, онцгой байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэнд" уриан дор хүмүүлэнгийн онцгой нөхцөлд сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар мэдлэг, ойлголтыг түгээхэд чиглэн ажиллаж байна.

Байгалийн гамшиг, мөргөлдөөн, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал зэрэг нь сэтгэл санааны хямралд хүргэдэг бөгөөд таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг.

Дэлхий даяар 970 сая орчим хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байна гэх судалгаа мэдээлэл бий.

Тодруулбал, 82 хувийг бага болон дунд орлоготой улс орнууд эзэлсэн гэх тооцоотой. Харин манай улсад 2013-2019 оны хооронд хийгдсэн судалгаагаар мэтгэл түгших эмгэг 18.4 хувь, органик бус нойрны эмгэг 17.5 хувь, архаг ядаргаа 16.2 хувь, тайлбарлах боломжгүй биеийн зовуурь, шаналгаа 11.9 хувьтай байгаа судалгаа гарсан.

Ялангуяа Улаанбаатар хотод стрессийн гаралтай сэтгэцийн эмгэг маш өндөр үзүүлэлттэй байдаг. Хүн дийлэнх цагаа ажлын байрандаа өнгөрүүлдэг учраас ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих нь маш чухал билээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe