Венесуэл улсын улстөрч, ардчиллын төлөөх хөдөлгөөний удирдагч Мария Корина Мачадо Нобелийн энх тайвны шагнал хүртлээ

Д.Халиунаа
2025-10-10

Өнөөдөр буюу баасан гарагт Венесуэл улсын сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо Нобелийн энх тайвны шагнал хүртлээ. Тэрээр Венесуэлийн ардчиллын эрхийн төлөө тасралтгүй ажиллаж, дарангуйлагч дэглэмээс ардчилсан засаглал руу шударга, тайван замаар шилжилт хийх тэмцэл явуулсан тул тус шагналыг хүлээн авчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө энэхэүү шагналыг хүртэх эрхтэй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан.

Тус шагналыг зарлахын өмнө шинжээчид Трамп Нобелийн хорооны эрхэмлэдэг олон улсын дэг журмыг зөрчиж байгаа тул түүнд энэхүү хүндтэй шагналыг өгөхгүй хэмээн мэдгэджээ.

1895 онд Шведийн аж үйлдвэрч, химич Альфред Нобел гэрээслэлдээ өөрийн бүх хөрөнгөө “Нобелын шагналын сан” байгуулахад зориулахыг зааснаар тус шагнал бий болж байсан юм.

1.2 сая ам.долларын үнэ бүхий энэхүү шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа Альфред Нобелын нас барсан ойн өдөр болох 12 дугаар сарын арванд болно. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe